Монгоп Улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-наас тус улсад ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, дотоодод болон суугаа оронд гарч буй хууль тогтоомж,  мэдээ мэдээллийг цаг тухайд нь өгөх, иргэдийн сонирхсон асуудлаар зөвлөгөө өгөх, тэдний санал хүсэлт, санаачилгыг сонсох, дэмжих, иргэдтэй хамтран ажиллах бололцоог эрэлхийлэх зорилгоор  “Элчин сайдын яамны Иргэний танхим”-ыг байгуулж, сар бүрийн эхний болон гурав дахь долоо хоногийн лхагва гарагт 13.00 цагаас зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ.

“Элчин сайдын     яамны    Иргэний       танхим” -ыг Элчин сайд болон ЭСЯ-ны ажилтнууд удирдан явуулж байх бөгөөд           Швед улсад үйл      ажиллагаа явуулж буй монголчуудын холбоод болон сайн дурын иргэдтэй хамтран ажиллах юм.

 

Энэхүү “Иргэний танхим” байгуулагдсанаар хилийн чанадад амьдарч байгаа Монгол иргэд ЭСЯ болон Консулын газруудаас иргэдэд үзүүлж буй консулын чиглэлийн үйлчилгээг зөвхөн хүртээд зогсохгүй, тухайн ажиллаж, амьдарч байгаа улс орныхоо тэргүүн туршлага,  дэвшилтэд технологи, шинэ ололт зэрэг эх орондоо нэвтрүүлэх хүсэлтэй, бололцоотой гэсэн бүхий л зүйлийн талаар саналаа гаргах, холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, хэрэгжүүлэх чиглэлээр ЭСЯ-тайгаа хамтран ажиллах зэргээр төр, иргэн хооронд “хоёр урсгалтай” харилцаа шинээр бий болох нөхцөл бүрэлдэх боломжтой гэж үзэж байна.

Дашрамд дурдахад Швед улсын Стокгольм хотноо Монгол Улсын 4000 гаруй иргэн оршин суудаг гэсэн албан бус судалгаа бий хэмээн ГХЯ-наас мэдээллээ.